Сурагчид ангидаа нулимс асгаруулагч хий цацсанаас болж хүүхдүүдийн амьсгал боогджээ

Х.Есү
14 цаг 41 минутын өмнө

Цахим орчинд нэр бүхий сургуулийн сурагчдын амьсгал боогдож цагдаа эмнэлгийн тусламж авсан гэх агуулга бүхий мэдээлэл цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад дараах мэдээллийг өглөө.

ЦЕГ: " 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 15 минутад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сургуулийн танхимд “Хүүхэд юм цацсан амьсгал боогдоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад урьдчилсан байдлаар тус сургуулийн 8 дугаар ангийн эрэгтэй сурагч гэрээсээ авчирсан нулимс асгаруулагч байж болзошгүй зүйлийг ангидаа цацсан гэх нөхцөл байдал тогтоогдож гомдол, мэдээллийн бүртгэлд хүлээн авч, шалгаж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна