Гандантэгчэнлин хийдийн дэд хамбаар С.Гантөмөрийг өргөмжилжээ

Х.Батсайхан
2023/12/13

Монголын бурхны шашинтны төв "Гандантэгчэнлин" хийдийн дэд хамбаар тус хийдийн буддын гүн ухааны Дашчойнпэл дацангийн гавж С.Гантөмөр ламыг томилжээ. Түүнийг XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн өвлийн дунд хөх хулгана сарын шинийн гуравны өлзий билэгт сайн өдөр дэд хамбаар томилсон байна.

Дэд хамбаар өргөмжлөгдсөний ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа арванхоёрдугаар сарын 15-нд Батцагаан цогчин дуганд болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна