УДШ: Хүний амь хөнөөсөн Б.Махбалыг хугацаанаас нь өмнө суллах эсэхийг хэлэлцэнэ

Zuv.mn
2023/12/13

Хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн Б.Махбалыг хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтоох үндэслэлтэй эсэхийг Улсын Дээд шүүх хэлэлцэхээр боллоо.

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар ялтан Б.Махбал, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг өнөөдөр/2023.12.13/ хэлэлцлээ.

Б.Махбал болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарч байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн зөрүүтэй шийдвэрийг хянан хэлэлцэхээр тогтов.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.192
    2023/12/14

    Ulger duurail bolj chadah esehiig ni ehleed shalga. Butsaad Gent hereg hiivel busad ni haeiutslaga hamt huleene shuu

    Хариулах
  • 66.181.180.132
    2023/12/14

    Хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаад зогсохгүй, Монгол Улсын Баатар цолоор шагначихаж болдоггүй юм уу.

    Хариулах