Ренн хотын сургуулийн тавдугаар ангийн сурагч охин багшийгаа хутгаар сүрдүүлж, амь насанд нь халдахаар заналхийлсэн хэрэг Францыг шуугиулж байна. Өнгөрсөн аравдугаар сард Аррас хотын дунд сургуулийн багш Доминик Бернард сурагчийнхаа гарт амиа алдсан хэрэг гарч, францчуудыг цочирдуулсан хэргийн дуулиан дарагдаж амжаагүй байхад энэ хэрэг гарсан тул олон нийтийн анхаарлыг ихээр татжээ.
Гэмт хэрэг үйлдэхээр завдсан охин 2011 онд төрсөн, 2012 онд Монголоос гэр бүлээрээ Францад нүүж ирсэн гэж хэвлэлүүдэд бичиж байна.
Охин англи хэлний багшийгаа зүгээр нэг хутга гаргаж сүрдүүлээгүй, Аррас хотод гарсан хэргийг дурьдаж, “Аррас хотод сурагч нь багшийгаа хөнөөсөн. Би ч гэсэн тэгнэ” гэх зэргээр ярьсан нь хүнийг санаатай алахыг завдах хэрэгт буруутгах үндэслэл болжээ.
Охиныг эмч нар үзээд амиа хорлох эрсдэлтэй гэж үзсэн тул сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байгаа аж.
Түүнчлэн Ренн хотын Прокурорын газар хэвлэлийн бага хурал зарлаж, охины сургууль дээрээ авч ирсэн хутганы зургийг олон нийтэд харуулжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.29.144
бурхан минь
Хариулах66.181.189.166
сэтгэцийн өвчтэй юм байна даа хөөрхий дээ гадаадад амьдрах гэж үйлээ үзсэн айл банйа даа
Хариулах66.181.161.47
Bagshiigaa saikhan neg durchihguide. Mongol hun bna da ain.
Хариулах64.119.29.144
ийм нэг хогийн бусдыг шургаад өөрөө ард нь үлддэг хүнэнцэрүүд бдаг. эргүү новш
66.181.161.255
11 тэй ээ
Хариулах66.181.161.255
Яана аа
Хариулах