Согтуу иргэн машин барьж замын хөдөлгөөнд оролцжээ

Х.Есү
2023/12/15

Нэгэн иргэн цахим орчинд согтуу жолооч машин барин замын хөдөлгөөнд оролцож буй дүрс бичлэг нийтэлжээ. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Баянзүрх дүүргийн нутаг Зүүн 4 замын уулзварт 12 дугаар сарын 14-ны өдөр 12:10 цагийн орчим Т.Прадо маркийн 43-55 УЕУ дугаарын автомашины жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан зөрчлийг илрүүллээ. 

Драгер багажаар үлээлгэн шалгахад 2.77% согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулан БЗД-ын ЗЦХэлтэс шалгаж байна" гэлээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.126
    2023/12/15

    Hen negniig dairaagui yum chini"zurchil" l biz dee

    Хариулах
    • 202.9.46.139
      2023/12/15

      Мангараа согтуу оркууд хэн нэгнийг дайрч алах магадлал өндөртэй.