Амьдралаас алсарсан дарга нарын шийдвэр ард иргэдээ "алж" байна

2023/12/18

Хотын дарга Х.Нямбаатарын хоёр хоногийн өмнө танилцуулсан шийдвэр иргэдийн эсэргүүцэлтэй тулав. Автомашиныг тэгш, сондгойгоор явуулах, хүүхдийн хичээлийг цахимаар оруулахаас өөр шийдэл дарга нарт байхгүй бололтой. Өдийгөөс төдий хүртэл хийж чадаагүй бүхнийхээ золиосонд иргэдээ, ирээдүй болсон үр хүүхдээ гаргадаг ичгэвтэр төртэйдөө гутрахаас өөр арга алга.

Замын түгжрэлийг шийдэх гарц нь хүүхдүүдийг сургуульдаа явахыг хориглох шийдвэр гээд бод доо. Ийм байж таарах уу. Сав л хийвэл хүүхдийн сурч боловсрох эрх рүү халдах. Ханиад томуу ихэслээ сургууль хаана. Зам талбай түгжирлээ сургууль хаана. Эрүүл мэгдийн салбарын доройтол, нийслэлийн бүх асуудлуулын лай ланчгийг сурагчдад тохох. Ийм байж таарах уу.

Хүүхдүүдээс асуулгүй хүүхдийн өмнөөс шийдвэр гаргасаар байх уу. Цаг хугацааг хэзээ ч нөхөж чадахгүй.Сургуульд нь явуулахгүй гэрт нь хорьсон энэ мөчийг нөхөх боломж байхгүй. Хэрвээ цахимаар хичээл ороод шийднэ гэж байгаа бол эндүүрэл. Айл болгон интернэттэй орчинд амьдардаг гэж бодсон юм биш биз дээ. Амьдралаас хэтэрхий хол энэ шийдвэрүүд чинь алсдаа ямар их хор хөнөөл авчирч болохыг тооцсон уу.

Хүйтэн байна гээд хөл хорио тогтоогоод байх хэрэг үү. Байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдчихоо юу. Өвөл болдгоороо болоод дуусна. Энэ бүхний төгсгөлд бидний үр хүүхэд сурч боловсрох эрхээрээ л хохироод үлдэнэ.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан та, Хотын даргын танилцуулсан шийдвэрийг эсэргүүцээд босох хэрэгтэй байсан юм. Сурагчдаа боддог, салбараа ойлгодог сайд байсан бол өнөөдөр бүх хүүхдээ хичээлд нь явуулна гээд сөрж  зогсох байлаа. Гэвч  та тэгсэнгүй. “Цахим хичээл” нэртэй завхрал яриад сууж байх гэж.  Айл, айлын хаалгыг тогшоод судалгаа хийгээд үзээрэй. Гэртээ хоригдсон хүүхдүүдийн сурч боловсрох эрх яаж зөрчигдөж байгааг хараарай. Сургуулийн орчинд суралцах, утасны цаанаас  суралцах тэнгэр, газар шиг ялгаатай шүү. Ялангуяа бага ангийн хүүхдүүдийн хувьд. Хамгийн эмзэглүүлштэй нь  айл болгон интернэттэй, халуун дулаан орчинтой, харах хүнтэй хүүхдээ гэртээ үлдээж байгаа болов уу. Ингээд л болохоор амьдралаас дэндүү хол дарга нарын шийдвэр ард иргэдээ “алж” байгаа санагдаж байна. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.227
    2023/12/19

    Avtobus huleelt ntriig ni biyeeree ochij taniltsah shaardlagatai baiha

    Хариулах
  • 202.9.40.103
    2023/12/18

    Монгол орны Ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ сурч боловсрох эрхээр тоглож байдаг. Мулгуу шийдвэр! Энэ хоцрогдлын горыг хүүхдүүд маань үүрнэ.

    Хариулах
  • 202.21.107.55
    2023/12/18

    Shiidver gargantuan gej l shiidver gargaach baidag Negent garsan shiidveriig bieluuleh uuregtei Buruu shiidver baigaad.olon ard irged "alagdsan" dun garval Ulziibayar ta saidiig "Alaarai" Ugaasaa l said yalaa2-g soningoor aldag biz dee

    Хариулах
  • 202.126.88.223
    2023/12/18

    Darga Ajiltan nar Adil tsalintai baih ni mash ih buteemj nemegduuldef

    Хариулах
  • 59.153.115.157
    2023/12/18

    Тэгш сондгой дугаараар хязгаарлах шийдвэрийг дэмжиж байна.

    Хариулах
  • 103.57.95.36
    2023/12/18

    Энэ маанаг түгжирлиин сайд юмуу.ан-нам түгжирлииг шууд шиидчихвэл би огцороход бэлэн гэж солиорч байна.Мэдлэг чадвартай хүмүүсииг хжлуулахгүй цүнм баригчид ээлжилж дарга сайд болж тоглоод байгаагаа их мундагтаа сайд дарга болсон юм шиг мангартдаг.засгаараа хөдөөний мангарууд зайлж хөдөө тарсөн газраа оч .түгжрэлд бөглөрөл болоод бас огыорох дургүй

    Хариулах