НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Хулгайчдыг биш, эсэргүүцэгчдийг шүүж байна уу

Zuv.mn
2023/12/18

-Т.Доржханд, С.Ганбаатар нар худал мэдээлэл түгээсэн хэрэгт унах уу-

“Нүүрсний сонсгол”-ын хоёрдугаар шат хулгай хийсэн эрх мэдэлтнүүдийг биш, тэднийг илчлэхийг шаардсан хүмүүсийг буруутгах агуулга руу эргэж байх шиг сонин нөхцөл байдал сонсголын эхэнд үүслээ. Тодруулбал, шинжээчид “ЭТТ” ХК-ийн “Бодь”, “Норинко” компанитай байгуулсан дөрвөн офф тейк гэрээнээс хүлээсэн алдагдлыг 330.5 сая ам.доллар гэж тооцсоноо танилцуулсны дараа дараа Т.Доржханд гишүүн шинжээчид хулгай, алдгдлын хэмжээг бага гаргах гэж ажилласан гэж хардаж байгаагаа илэрхийлсэн. Харин хянан шалгах хорооны дарга С.Ганбаатар гишүүнд “Та 440 их наядын хулгай гэж яриад байсан. Энэ тоогоо хаанаас гаргасан бэ” хэмээн тулгав.

С.Ганбаатар гишүүн энэ асуултад “Хэвлэлээр гарч байсан тоонуудыг л хэлсэн. Хулгай олсон нь үнэн, түүхэнд байгаагүй, мянганы хулгай шүү” гэж хариулсан юм.

Дээрх үйл явдлаас харвал, шалгалтын дүнд гарсан тоо буюу хулгайн хэмжээ “Нүүрсний жагсаал”-ын үеэр яригдаж байсан тоонуудаас зөрвөл ярьж хэлсэн хүмүүсийг нь буруутгаж магадгүй бололтой. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.223
    2023/12/18

    Ganhuyg

    Хариулах
  • 202.179.25.172
    2023/12/18

    Хэт худлаа шааж болохгүй ш дээ . Өнгөрсөн жил худлаа баахан тоо ярьж ард түмнийг бухимдуулж төр засагийн эсрэг өдөөн турхирч байсан чинь ариун явдал уу та хоёрт хууль үйлчилэхгүй юу

    Хариулах