Байт харвааны тамирчин Б.Отгонболд 2023 оны шилдгийн шилдэг тамирчнаар тодорчээ

С.Гандэлгэр
2023/12/19

“Бөртэ чоно-2023” спортын оны шилдгийн шилдгийг шалгаруулах ёслол болов. Оны шилдгийн шилдэг тамирчнаар байт харвааны “Ханжоу-2023” Азийн наадмын аварга Б.Отгонболд 55 оноогоор тодорч, шилжин явах цом гардлаа. 

Эрэгтэй шилдэг тамирчнаар Б.Отгонболд (57 оноо), Ё.Басхүү (41 оноо), С.Жамбалжамц (35 оноо) нар шалгарлаа. Харин эмэгтэй шилдэг тамирчнаар Д.Отгонжаргал (55 оноо), Э.Дэлгэрмаа (48 оноо), Л.Алтанцэцэг (21 оноо) нар шалгарсан бол шилдэг спорт тоглоомын багийн төрөлд сагсан бөмбөгийн 3х3-ын эрэгтэйчүүдийн шигшээ баг (22 оноо) тодорлоо. 2023 оны “Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг тамирчин шалгаруулах санал асуулгад спортын сэдвээр дагнан бичдэг 35 сэтгүүлч саналаа өгчээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.57
    2023/12/20

    Үр дүн олимпод л харагдана даа

    Хариулах
  • 202.126.88.197
    2023/12/20

    Erhii mergenuud bagaar aa Odoo but avah heregtei

    Хариулах