Авлигын хэрэгт яллагдагчаар татагдсан А.Адъяасүрэн гишүүн “Нүүрсний сонсгол”-д худлаа ярьж, ард түмнийг залиллаа

Zuv.mn
2023/12/20

“Нүүрсний сонсгол” бол УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хорооноос зохион байгуулдаг, зарим нэг нөхдийн хэлж байгаагаар яллах шүүх хурал биш боловч тухайн асуудлаар хамгийн үнэн бодит мэдээллийг олон нийтэд өгөх зорилготой үйл ажиллагаа. Худлаа ярьж болохгүй учиртай энэ үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн өчигдөр өөрийгөө Авлигын гэмт хэрэг огт үйлдээгүй, гүтгэгдэж яваа хүн мэт худлаа ярив.

АТГ-аас УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг авлига өгсөн хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгааг өнгөрсөн хоёрдугаар сард зарласан. Тэрбээр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө, өөрийн хамаарал бүхий компаниудын тээврийн хэрэгсэлд БНХАУ руу нүүрс тээвэрлэх С зөвшөөрөл авах зорилгоор Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга, “Олон улсын байнгын ачаа тээвэрт ашиглагдах, хил нэвтрэх зориулалттай зөвшөөрлийн бичиг олгох, ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах” эрх бүхий Ажлын хэсгийн ахлагч Г.Доржпаламд авлига өгөхөөр тохиролцож, улмаар эгчээрээ дамжуулан 100,000 ам.долларын хахууль өгснийг тогтоосон байдаг.
Тодруулбал, 2020 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн хурлаар “Баянговь трансХХК-д 85, “Сан тээвэр групп” ХХК-д 190, “Топ “ ХХК-д 30, “Тэнгри трансХХК-д 172, “УльгансарХХК-д 203 автомашинд тус тус олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл гаргуулж авсан талаар тухайн цаг үед нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл дэлгэрэнгүй мэдээлж байжээ.
Түүний энэ үйлдлийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс илрүүлж, 2020 оны тавдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн, А.Адьяасүрэнг яллагдагчаар татан шалгахаар болсон ч тэрбээр АТГ-ын мөрдөн байцаагчтай уулзалгүй жил гаруй “зугтаж”, энэ хооронд С зөвшөөрөл гаргуулж авсан компаниудынхаа нэрийг өөрчлөх, өөр хүнд шилжүүлэх зэргээр ул мөрөө балласан байдаг.
А.Адьяасүрэнгийн авлигын хэргийг Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ш.Нямдорж 2021 онд хэрэгсэхгүй болгосон ч буруу гэдэг нь тогтоогдож, прокурорын ажил эрхлээ эрхээ түдгэлзүүлж байв. “Авлига авсан” Г.Доржпалам нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр хөөцөлдөж байсан гэдэг мэдээ бий. Б.Энхбаярын сайдын хэлснээр, одоо энэ хэрэг нь шүүхэд шилжсэн байна. Өөрөөр хэлбэл, А.Адъяасүрэнгийн өдүүлсэн авлигыг авсан албан тушаалтан, сүүлд хэрэгсэхгүй болгож шийдсэн прокурор нь хариуцлага хүлээж, өөрөө АТГ-т яллагдагчаар татагдсан байдалтай байна.
Нөхцөл байдал ийм тодорхой байхад А.Адъяасүрэн ард түмэнд хийж буй нээлттэй сонсгол дээр “Манай эгч мөнгө зээлүүлсэн, надтай ямар ч хамаагүй” гэж улайм цайм худлаа ярьж байна.
Авлига авсан нь шийтгүүлдэг, өгсөн А.Адъяасүрэн мэтийн этгээдүүд сул чөлөөтэй явдаг энэ байдал бидний хамгийн том эмгэнэл. “Нүүрсний сонсгол”-ын нэг гол зорилго нь энэ гажуудлыг засах явдал юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    2023/12/21

    ENE EMEGTEI HUDLAA YARIAGUI EE.. HARIN 350 SAYA DOLLAR ZEELJ AIMAAR UR CHAILKOD TAVIAAD 21 MYANGIIG TARAAGAAD MONGOL ULSIIG BALLASAN ARDIIN DARGA BSAN GOL GEMT ETGEED SU .BATBOLD GEDEG HAMGIIN AULTAI ETGEED HAANA BNAAA

    Хариулах
  • 66.181.161.162
    2023/12/20

    Балай авгай юм аа Ичих нүүрээ .....ндээ наасан нөхөр ИХгишүүн байх эрхгүй Чи

    Хариулах