-“Тавантолгой зөв явж байгаа, төрд өгсөн, хийлгэж байгаа хүн нь би, хариуцаж чадах хүн нь би...”-
УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй “Нүүрсний сонсгол” /Нүүрсний асуудлаарх хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол/-оор өчигдөр БНХАУ-ын “Чалко” компанитай холбоотой асуудлыг хэлэлцсэн билээ. Уг гэрээгээр Монгол Улс БНХАУ-ын “Чалко” компаниас 350 сая ам.доллар зээлснийхээ 200 саяыг нь “Хүний хөгжил сан”-аар дамжуулан иргэдэд 21,000 төгрөг болгож тараасан байдаг. Энэхүү гэрээтэй холбоотой асуудал өчигдөр сонсголоор хөндөгдөж, зөвхөн үнийн зөрүүнээс 422 сая ам.долларын хохирол амссан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдлоо.
Тэгвэл Монгол Улсын хөгжилд асар их хохиролтой туссан энэ гэрээний асуудлыг хэлэлцэхэд асуудлыг хамгийн сайн мэдэх УИХ-ын гишүүн Сү.Батболд байсангүй. Түүнийг Хянан шалгах түр хорооноос гэрчээр дуудах хүмүүсийн жагсаалтад бичээгүй юм. Оронд нь харин Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш нар ирж хариулсан ч тухайн үед болж байсан үйл явдлын талаар, тэр тусмаа гэрээний талаар үнэн бодитой ойлголт огт өгсөнгүй.
Тэр тусмаа Ерөнхий сайд асан Сү.Батболдын нэр нэг ч дурдагдсангүй. Үнэндээ бол Монгол Улсын Засгийн газар 2011 онд, Ерөнхий сайд Сү.Батболдын үед Хятадын компаниас нүүрсээр төлж барагдуулах болзолтойгоор уг мөнгийг зээлж, ихэнхийг нь “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлэн иргэдэд “Эх орны хишиг” 21 000 төгрөг болгон тараасан бөгөөд гэрээнд Монголын талд ашиггүй олон заалт оруулсан (“Олон улсын зах зээлийн үнийг дагахгүй, БНХАУ-ын зах зээлийн үнийг дагана. БНХАУ-д үнэ буурвал бууна, өсвөл дагаж өсөхгүй” гэх мэт)-аас болж “Эрдэнэс Тавантолгой” ХК олон тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллан дампуурлын ирмэгт ч очиж байсан удаатай.
Хамгийн өөдгүй нь, Монголд ашиггүй байдал үүсгэсэн заалтуудаа нууцалсан байсан бөгөөд Австралид их үер болж, нүүрсний үнэ “Хаданд гарчихаад” байхад өр олигтой багасахгүй байгаад ард түмний анхаарал хандсанаар л гэрээний заалтууд ил болж байсан юм. Шинэчлэлийн Засгийн газрын үед энэ заалтыг өөрчлөхөөр олон удаа оролдож, “Чалко” манайхыг Олон улсын шүүхэд өгнө гэж мэдэгдэж байлаа. “Гэрээний нөхцөлийг өөрчлөхгүй, нэмж зээл авбал ав” гэсэн байдаг. Гэсэн ч манай тал хүчтэй эсэргүүцсээр үнэ хөдлөх боломжийг үүсгэж, улмаар 2017 оны гуравдугаар сард төлж дуусгасан юм.
Ийм гэрээг ААН хоорондын гэрээ гээд өнгөрөөж болохгүй. Б.Энэбиш захирлын яриад байгаа Засгийн газрын шахалт гэдгийн учрыг ч Д.Зоригт биш, Сү.Батболд өөрөө тайлах учиртай. Мань хүний сонсгол дээр хэлсэн үг нь үндсэндээ Сү.Батболдын үг байна лээ. Гэхдээ яагаад өөрийг нь дуудсангүй вэ гэдэг том асуулт шүү.
“Чалко”-той хийсэн гэрээнд өр тэглэгдсэний дараа Зүүн Цанхиас гарах нүүрсний 80 хувийг тус компанид нийлүүлэх ёстой гэсэн заалт байдгийг ч энд дурдах ёстой. Товчхондоо, “Чалко”-той байгуулсан гэрээ бол монголчуудын баялгийнхаа эзэн байхаа больсон хар түүхийн нэг юм. Гэтэл ийм чухал гэрээ, дахиж давтагдах ёсгүй асуудлыг ярих гэж байхад Сү.Батболдыг дуудаагүйд үнэхээр гайхаж байна.
“Нүүрсний сонсгол”-ын эхний шатаар орон нутгийн “Таван толгой” ХК-ийн асуудлыг хэлэлцсэн. Энэ үед компанийн үүх түүхийг танилцуулж, орд хэрхэн “Ажнай”-н Д.Бат-Эрдэнийн өмчлөлд очсон талаар чухалчлан танилцуулж байсан. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд, түүхийг нь хамгийн сайн мэдэх хүн бол Сү.Батболд юм.
Хэдэн жилийн өмнө, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр чуулган дээр Сү.Батболдоос “Тавантолгойн ордын лиценз таны 100 хувийн мэдлийн компанийн нэр дээр байсан. Одоо та энэ компаниа “Эм Си Эс” буюу “Энержи ресурс”-д шилжүүлсэн гэж хэлж байгаа. Та тэнд хувь эзэмшиж байгаа юм. Бэлэглэсэн юм уу, зарсан юм уу. Зарсан бол хэдэн төгрөгөөр зарсан бэ” гэж асууж байсан.
Сү.Батболд энэ асуултыг сонсоод “Хүн эхлээд өөрийгөө засах хэрэгтэй. Орон нутгийн Тавантолгой ямар нөхдүүдийн гарт байгаад, яагаад татвараа төлдөггүй вэ гэдгийг оруулж тавина. Ухаа худаг ямар хуулиар явагдаад, хэний асуудал байгаа вэ гэдгийг гаргуулж тавина. Харин “Тавантолгой” яаж зөв явж байгаа вэ гэдгийг ойлгуулж тавина. Энийг хариуцаж байгаа хүн нь би. Чадах хүн нь би. Яагаад гэвэл би энийг өгсөн, хийлгэж байгаа хүн нь байхгүй юу. Энийг өөр хүн чадахгүй, та бол чадахгүй” хэмээн уурссан байдаг. Тэгвэл хариуцаж байсан уурхай нь завхарчихаад байна. Одоо хариуцаж байгаа эсэхээ ч тодорхой болгох хэрэгтэй болов уу.
Түүнчлэн, төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон Тавантолгойн лицензээ “Энержи ресурс”-т шилжүүлсэн асуудлаа “Миний хувийн нууц” гэсэн байдаг. Энэ асуултын хариуг ард түмэн одоо болтол аваагүй байгаа. Энэ асуултад хариу өгөх ёстой.
"Нүүрсний сонсгол" Монголд анх удаа болж, Тавантолгойн ордын талаарх олон янзын ойлголтыг нэгтгэх, зөв болгох боломж анх удаа гарч байна. Хэрвээ лицензийг хадгалж байгаад төр, ард түмэндээ өгсөн гэдэг нь үнэн бол тэрийгээ ярих гээд хамгийн түрүүнд ирэх ёстой байсан хүн бол Сү.Батболд. Гэтэл яагаад гэрчээр дуудсангүй вэ.
“Тавантолгой” яаж зөв явж байгаа вэ гэдгийг ойлгуулж тавина. Энийг хариуцаж байгаа хүн нь би. Чадах хүн нь би. Яагаад гэвэл би энийг өгсөн, хийлгэж байгаа хүн нь байхгүй юу. Энийг өөр хүн чадахгүй, та бол чадахгүй” гэж байснаас нь ч үзсэн, Сү.Батболд гэрчээр хамгийн түрүүнд асуугдах ёстой хүн мөн. “Нүүрсний сонсгол” үнэхээр алдаа засах, хулгай илрүүлэх зорилготой биш, гагцхүү улс төрийн өрсөлдөгчөө харлуулах зорилготой явуулж байгаа жүжиг” гэдэг хардлага ч Сү.Батболдыг гэрчээр дуудаагүйтэй тодорхой хэмжээгээр холбоотой. Тиймээс маргааш, нөгөөдрийн сонсголд дуудаж, дээр дурдсан асуултуудад албан ёсны хариулт авах нь зүйтэй болов уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
178.174.229.45
ARDIIN NAMIIN BUDUUN DARGA BSAN SHUNALIIN TULAM ZOOSNII NUHEER OGTCHIN ALSAN CH NUGEL N UL DUNDRAH JINHENE ULAAN KOMMUNIST
Хариулах103.212.118.202
сү туучий бт мэднэ би хийж байгаа та бол чадахгүй гэж хэлсэн үгийг ни энхбаяр сайд сонсголд дуудаж асуухгүы юмуу чалKoтой байгуулсан гэрээ болгон улсаасаа урваж хийсэн гэрээ яагаад оджаргал таван толгойн лйцензийг өгсөн юм бэ яагаад үнэ өсвөл гэрээний үнэ өсөхгүй гэж илт улсаа хохироосон гэрээ хийсэн сү туучийгаа дуудаачээ
Хариулах66.181.184.52
Хэргийн эзэн хэнгэргийн дохиур энэ хулгайчийг дуудаж амыг нь сонсох ёстой юм Энэ бол жинхэнэ хулгайч, нууц ноёнтон мөнөөс мөн. монголын төр энэ хулгайчид ямар өртэй болоод хамаг л баялагт эзэн суудаг бна а. Энэ хулгайч мөдхөн байх газартаа очино о. Түүний байх газар бол ГЯНДАН
Хариулах