Өчигдөр /2023.12.10/ Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх орон сууцны барилгад гарсан гал түймрийн улмаас долоон хүн, тэр дундаа нэг гэр бүлийн таван хүний эрдэнэт амь эрсэдсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Гал түймрийн дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 1 дүгээр тасаг тус тус ажиллаж, иргэдийг аврах ажлыг зохион байгуулсан бөгөөд гал түймрийн голомтод аврах ажиллагааг удирдаж байсан Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч угаартан эмнэлэгт хүргэгдсэн ч харамсалтайгаар амь насаа алдсан юм.
Тэгвэл ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэвлэлд "Амь насаа алдсан гал сөнөөгчид 10 жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно" хэмээн мэдээлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.89
Ом маани бадмэ хум Ом маани бадмэ хум Ом маани бадмэ хум сайн төрөлийг олох болтугай
Хариулах