“Нүүрсний сонсгол”-оор Тавантолгойн цахилгаан станцын төслийн мэдээллийг сонсож байна.
Тус станц нь 2014 оноос яригдсан ч ямар нэгэн байдлаар хойшилсоор одоо ч баригдаагүй байгаа юм. Гол нь 30 хувийн санхүүжүүлэгчээр “ЭТТ” ХК ажиллах болж, балансад нь нөлөөлж байгаа учраас сонсголоор оржээ.
Гишүүн Т.Доржханд “Заавал 70 хувийг нь хөрөнгө оруулагчдаас авах хэрэг байна уу. Тиймээс ийм ашигтай төслийг дотоодын эх үүсвэрээр шийдвэл зүгээр юм биш үү. Сунжрах вий дээ. Та гол нь энэ санхүүгийн загвараараа цаашдаа явна гэдэгт итгэлтэй байна уу. Яагаад ингэж асуугаад байна гэхээр, хэрвээ итгэлгүй байвал УИХ-аар оруулаад алх цохиж болно шүү дээ. Момент байхгүй юу. Тиймээс та хариултаа хэл” гэв.
Г.Тэнгэр захирал энэ асуултад “Хэрвээ үнэхээр дотоод эх үүсвэрээрээ санхүүжүүлэх боломж олдоод, УИХ дээр шийдвэр гарвал түүнээс сайхан мэдээ алга байна. Гэхдээ одоо бол энэ загвараараа л ажиллахаас өөр арга байхгүй” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.114.75
БОЛОМЖИЙГ НЬ ТА БҮГД 30 ЖИЛИЙН ТУРШ ДЭЭРЭМДЭЖ ХУЛГАЙЛАА БИЗДЭЭ. ОДОО БҮГД ЭНХИЙН ЦАГААН ТАГТАЙ. ЭНХБАЯР САЙД ГАНЦААРАА ХУДЛАА ЯРИАД ГҮТГЭЭД БАЙГАА АЯТАЙ.
Хариулах