Мазаалайг үндэсний бахархалт амьтнаар зарлалаа

Х.Батсайхан
2023/12/21

Монгол Улсын Засгийн газрын энэ сарын 13-ны тогтоолоор мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтнаар зарласныг БОАЖЯ-наас мэдээллээ. Түүнчлэн 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан байна. 

Өнгөрсөн оны байдлаар манай улсад нийт 52 мазаалай баавгай бүртгэгджээ. Ерөнхийлөгчийн санаачилгаар мазаалай баавгай хамгаалах цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрөгч есдүгээр сард байгуулсан юм. Уг ажлын хэсгийн хуралдаанаар мазаалай баавгайг хамгаалах үндэсний хөтөлбөрийг эцэслэн баталжээ. Мөн жил бүрийн хоёрдугаар сарын 28-ныг мазаалай баавгайн өдөр болгохоор хэлэлцэж байв




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.247
    2023/12/22

    Mash zov shuu mazaalain bol Mongol hun buhnii baharhal baioh estoi yum shuu !

    Хариулах
  • 202.126.88.146
    2023/12/21

    Mazaalai baavgaitai video togloom kino Soyol urlag chihmel kontent geed bugdiig ni buteej demjih heregtei. Mazaalai baavgai tai zurag avhuulahad 1 terbum tugrik

    Хариулах