Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй “Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол”-ын хоёрдугаар шатны сонсгол өнөөдөр сүүлийн өдрөө үргэлжилж байна.
Сайжруулсан шахмал түлшний арилжааны гэрээнд хийсэн шинжээчийн дүгнэлтийг хэлэлцэж байна. Энэ сэдвээр 23 гэрч дууджээ.
Сонсголын үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Хагас коксын тендерийг ЭХЯ-н дээр татаж авлаа” гэсэн байсан. Энэ үнэн үү” гэж асуусан.
Б.Чойжилсүрэн сайд энэ асуудлаар “Нийслэлд хагас кокс нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахын тулд Нийслэл төсвөө тодотгох үеэр оруулж, танилцуулга хийсэн нь үнэн. Утааны асуудлыг шийдэхийн тулд энэ асуудлыг оруулсан. 115000 тонн хагас коксын түүхий эд 177 тэрбум төгрөгөөр оруулж ирж үйлдвэрлээд хагас кокс нэвтрүүлэх байсан. Дараа нь 32 тэрбум болж буулгасан. Тендерийг бол ЭХЯ-нд татаж авна гэж яриагүй. Нийслэл дээрээ тендер нь явахаар байсан” гэж хариуллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна