Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй “Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол”-ын хоёрдугаар шатны сонсгол өнөөдөр сүүлийн өдрөө үргэлжилж байна.
Сая “ЭТТ” ХК-д компанид эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ, шалгалтаар илэрсэн бусад асуудал гэсэн сэдвийн хүрээнд нотлох баримтуудыг шинжлэн судалж дууслаа.
Сүүлд “ЭТТ” ХК-ийн ТУЗ-ын хараат бус гишүүн, Аудитын хорооны дарга асан П.Өлзийнарангаас аудитын дүгнэлтүүдтэй холбоотой асуудлаар хариулт авсан.
Тэрбээр асуултад “2016 оны арваннэгдүгээр сард бид ажлаа авахад компани балгас болчихсон байсан. 2016 он хүртэлх бичиг баримтууд устсан. Үүний учрыг олоход 2017 оныг бараг зарцуулсан байх. 2017 оноос компани ашигтай ажиллаад эхлэхэд Засгийн газар өөрийнхөө өрийг төлүүлж эхэлсэн. Энэ замбараагүй байдал үргэлжилсээр энэ хүрсэн” гэж хариулав.
Ж.Бат-Эрдэнэ: Аудитын хороо чинь уг нь зарчмаараа явж байсан юм байна. Гол нь аудитын дүгнэлтийн талаар ямар ажил зохиож байсан бэ гэж тодруулахад П.Өлзийнаран “2016 оноос өмнө хувьцаа эзэмшигчдийн хурал гэж хэзээ ч болж байгаагүй. 2017 оны дөрөвдүгээр сард хараат бус гишүүд анх удаа хурлыг хийсэн. Нүүрсний худалдаа хаалттай байсныг нээлттэй болгосон. Хараат бус гишүүдийн үүрэг их байгаа. ТУЗ бол зөвхөн бодлогын шийдвэр гаргадаг. Бусад нь гүйцэтгэх менежментийн үүрэг. Тиймээс гүйцэтгэх менежментийн баг сонсголд орж ирсэн бол их үгээр байлаа гэж харж байна” гэж хариуллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна