УОК-ын Шуурхай штаб шатахуун импортлогчидтой хамтарч ажиллана

Х.Батсайхан
2023/12/23

УОК-ын Шуурхай Штабаас өнөөдөр шатахуун импортлогч ААН-ийн төлөөллүүдтэй уулзаж, цаг үеийн нөхцөл байдлыг танилцуулж, эрсдэлтэй үед шатахууны хангалтын талаар хамтарч зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Ес эхлээгүй байхад Монгол орны 80 хувь нь цастай, нийт аймаг, сумдын талаас илүү нь зудын эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа. Үүнтэй холбоотойгоор малчдын гар дээр байгаа малыг махны үйлдвэрүүд дээр татаж авах ажил тулгамдаад байгаа бөгөөд энэ ажлыг зохион байгуулахад шатахууны хангамжийн тал дээр дэмжлэг үзүүлэхийг шатахуун импортлогчдоос хүслээ.

Шатахуун импортлогч ААН-үүд УОК-ын Шуурхай штабын саналыг хүлээн авч, цаг үеийн хүндрэлийг хохирол багатай даван туулах чиглэлд хамтарч ажиллахаа илэрхийллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна