Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны 2475 төгрөгийг нэмэгдүүлэх өргөдлийг 1102 иргэн дэмжжээ

Х.Батсайхан
2023/12/25

Нийтийн өргөдөл гомдлын цахим систем petition.parliament.mn цахим хуудаст иргэн Ичинноровын Санжаасүрэнгийн өнгөрсөн сарын 20-нд гаргасан “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны өдрийн төсөв 2475 төгрөг байгааг нэмэгдүүлэх” /7500 төгрөг болгох/ санаачилгыг өнөөдрийн 08.00 цагийн байдлаар 1102 иргэн дэмжжээ.

Асуудлыг УИХ-аар авч хэлэлцэхэд 100,000 иргэний дэмжлэг хэрэгтэй бөгөөд санал асуулга дуусахад хоёр хоног үлдээд байгаа юм. Үлдсэн 48 цагт 98898 санал авахгүй бол санал дэмжигдэхгүй өнгөрнө. 

Иргэн И.Санжаасүрэн өргөдөлдөө “Бидний хойч үе болсон хүүхдүүдийн маань хоолны төсөв маш бага байгааг нэмэх шаардлагатай байна. Өдрийн төсөв 2475 байгааг 3 дахин нэмж 7500 болгох шаардлагатай байна” хэмээн бичжээ. 

Санал нийлж байгаа иргэд https://petition.parliament.mn... холбоосоор орж дэмжих боломжтой юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.