ЕБС-ийн дунд, ахлах ангийнхан өнөөдрөөс цахимаар хичээллэж байна

Х.Батсайхан
2023/12/25

ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчид өнөөдрөөс цахимаар хичээллэж эхэллээ. Бага ангийн сурагчид өнгөрсөн долоо хоногоос цахим хэлбэрт шилжсэн билээ.

Байгаль, цаг агаарын хэт хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2023-2024 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын танхимын хичээл, сургалтыг дор дурдсан хугацаанд зайн, цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа юм. Үүнд:

  • Нэгдүгээрт: Бага ангийн хичээл, сургалтыг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл;
  • Хоёрдугаарт: Дунд, ахлах ангийн хичээл, сургалтыг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл зайн, цахим хэлбэрээр зохион байгуулна хэмээн шийдвэрлэсэн билээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна