Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын шүүх хурлыг ирэх сарын 15-нд товлолоо

Х.Батсайхан
2023/12/27

ЭТТ ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан  тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, ирэх сарын 15-нд болох товтойгоор өндөрлөлөө.

Шүүх хуралдаанд Б.Ганхуяг, Т.Аюурсайханаас гадна Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Даваадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нар оролцсон. 

Шүүх хурал эхэлсний дараа өмгөөлөгч нь Б.Ганхуягийн өмгөөлөгч “Хүнцлийн хэмжээ 9,29 байсан бол 14 хоногийн дараа хийсэн давтан шинжилгээгээр 8,96 байсан. Энэ хэмжээ эрүүл мэндэд нөлөөлөх үү гэдэг дээр зөрүүтэй нөхцөл байдал үүссэн. Эмнэлгийн байгууллага байж болохгүй хэмжээ гэсэн бол  ШШГ байгууллага хэвийн хэмжээ гэсэн.

Тиймээс бид ЭМЯ-ны дэргэдэх Хор судлалын мэргэжлийн салбар зөвлөлд хандахад 1 микрограмаас илүү гарвал санаа зовохоос аргагүй гэдэг хариу өгсөн. Тиймээс яаралтай арга хэмжээ авах бололцоог бүрдүүлж, таслан сэргийлэх арга хэмжээг нхэмжээ авах шаардлагатай байна. Миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзаж үзээд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүгч хүлээж аваагүй.

Бусад шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс мөн үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэндийн байдалтай холбоотой хүсэлтгүүдийг ирүүлсэн тул ийнхүү хойшлуулав.     



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна