Алтай, Хангайн уулархаг нутаг, Увс болон Хяргас нуурын хотгороор цас орно

Zuv.mn
2023/12/28

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн өнөөдрийн цаг агаарын урьдчилсан төлвиг хүргэж байна. 

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 

Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутаг, Увс болон Хяргас нуурын хотгороор цас орно.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -21...-26 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -11...-16 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...+2 градус дулаан, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. -7...-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. -12...-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. -12...-14 градус хүйтэн байна.

05.00 цагт Улаанбаатарт: -16 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна