ОХУ-д аялж явсан монгол жуулчид авто осолд орсон талаар орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлжээ. Осол Буриадын БНУ-ын Иволгин дүүрэгт гарсан байна.
Хэвлэлд бичсэнээр, Монгол Улсын иргэний жолоодож явсан Тоёота Альфард маркийн автомашин илүү хурдтай явсан “Газон некст” маркийн ачааны машинд зам тавьж өгөөгүйгээс болж мөргөлдсөн гэнэ. Мөргөлдөөнөөс болж жуулчдын сууж явсан машин онхолджээ.
Сууж явсан таван хүн хүнд, хөнгөн, дунд зэргийн бэртэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн бол нэг нь эмнэлэгт очихоос татгалзжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.184.224
Орост яг л дүрмээр явахгүй бол болохгүй шүү.
Хариулах66.181.190.78
Za tgd hagas buddha shig yvhad aylal saihandaa
Хариулах