Ардчилсан намын боловсролын асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга Энхтайваны Энхпүрэв:
12 настайдаа их сургуульд элсэж, 24 насандаа Боловсрол судлалын докторын зэрэг хамгаалж байсан тэрбээр олон нийтэд “Электрон жаал” нэрээр танигдсан. Боловсрол Соёл Шинжлэх ухааны сайдын зөвлөх, Боловсролын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан туршлагатай.
Ардчилсан намын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга Саруулсайханы
Цэнгүүн:
Маркетинг, Санхүү менежментийн магистр зэрэгтэй тэрээр чөлөөт зах зээл, хувийн өмч ба эрх чөлөөг хамгаалах чиглэлд дуу хоолойгоо өргөж Ардчилсан намын хөгжлийн бодлогын асуудалд баруун төвийн үзэл баримтлалд тулгуурлан ажиллана.
Ардчилсан намын Залуучуудын хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Булганбаатарын Батзаяа:
Боловсролын удирдлага, бизнеийн удирлагын чиглэлээр суралцаж төгссөн. Боловсролын мэдээллийг тэгш хүртээмжтэй хүргэх зорилготой, Монголын анхдагч эдтек төсөл болох “Тэтгэлэг апп”-ын үүсгэн байгуулагч, “Эрх чөлөөг эрэмлэнэ” уриатай Open Club-ийн ерөнхий зохицуулагч юм.
Ардчилсан намын Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн дарга Баяндүүрэнгийн Энхдөлгөөн:
Канадын Бритиш Колумбын Их сургуулийг Олон Улсын харилцааны чиглэлээр төгсөж Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төслийн нарийн бичиг, АН-ын бодлого, стратеги судалгааны хүрээлэнд улс төр, гадаад харилцааны чиглэлээр ажилласан туршлагатай.
Ардчилсан намын Бизнес хөгжил, технологи, инноваци хариуцсан Нарийн бичгийн дарга Норовсамбуугийн Гансүх LL.B, LL.M, Төрийн удирдлагын доктор (Ph.D.)
2016 онд Ардчилсан намд элсэж Эрүүл мэндийн Сайдын хэвлэлийн төлөөлөгч, УИХ Гишүүний зөвлөх, АН-ын стратеги бодлого судалгааны хүрээлэнгийн ажлын албаны дарга, АН-ын даргын дэргэдэх бизнес зөвлөлийн тэргүүн, УИХ дахь АН-ын Бүлгийн орон тооны бус зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Олон нийтэд MongolHD "Apprentice Mongolia" шоуны шилдэг оролцогч гэдгээр нь танигдсан.
#Ардчилсан_нам
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.113.147
Ман АН-д 2024 онд битгий санал өгөөрэй зэрэг унагаж оронд нь зөв боловсролтой зөв хүн, шударга намаа сонгож өгөөчээ ард түмэн
Хариулах66.181.185.129
Hun nam uu Nogoon nam u