Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг солих ажлын явц, үр дүнгийн талаар мэдээлэл сонсоно

С.Гандэлгэр
2024/01/02

Өнөөдөр дараах байнгын хороод хуралдана. Үүнд:

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

·Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай /Ажлын хэсэг байгуулах тухай/

·Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц, үр дүнгийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох

Хууль зүйн байнгын хороо

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Төрийн байгуулалтын байнгын хороо

·Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийсэн нэр дэвшигчийн сонсголын тайлан хэлэлцэх

·Бусад

· Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.233
    2024/01/02

    Амралтын газраа нүхэн жорлон гэр хоёроос салгамаар байна.

    Хариулах