"Норд бенз" автомашин шатаж, дотор нь байсан хүүхэд амиа алджээ

Х.Батсайхан
2024/01/02

Нийслэлийн хэмжээнд баяр, амралтын өдрүүдэд нийт гал түймрийн 20, аврах ажиллагааны нэг дуудлага бүртгэгджээ. Харин орон нутагт урд шөнө “Бэйбэн норд бенз НД4250” загварын машин шатаж, бүхээгт байсан хүн галд өртөн амиа алдсан харамсалтай явдал тохиолджээ

Дээрх харамсалтай хэрэгтэй холбоотойгоор Онцгой байдлдын байгууллагаас жолооч нарт тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах, анхаарал сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангах, зориулалтын бус аргаар тээврийн хэрэгслийг халаахгүй байхыг анхаарууллаа. Мөн сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдээ болзошгүй гал түймэр, осол гэмтлээс сэргийлэн, аюулгүй байдлыг хангаж, асран хамгаалагчтай үлдээхийг зөвлөв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна