МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй томилгооны сонсголыг зохион байгуулна

С.Гандэлгэр
2024/01/03

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилохтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Нэр дэвшигчийн сонсгол”-ыг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.

 

Бүртгэл: 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул нэр дэвшигчийн сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, холбогдох утасны дугаар, нэр дэвшигчдээс асуулт асуух эсэх зэргийг бүртгэлийн хуудасны дагуу бөглөж илгээнэ үү.

 

Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын www.parliament.mn цахим хуудаст байршуулна.

 

Нэр дэвшигчдийн мэдээлэл: Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Ноовойн Нанзаддоржийн нэрийг дэвшүүлсэн байна.

           

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн танилцуулгатай дараах холбоосоор танилцана уу.

 

·      Ноовойн Нанзаддорж

 

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-201, Төрийн байгуулалтын байнгын хороо. /Лавлах утас: 51-260-280 /

Цахим шуудангийн хаяг: narantsetsega@parliament.mn

Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна