Найман сартай хүүхэд гэртээ цоожлогдсон тухай дуудлага өчигдөг Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дугаар байранд өчигдөр өдрийн 13:56 цагт "найман сартай хүүхэд гэртээ цоожлогдсон. Цахилгаан зууханд хоол хийж байсан хиншүү үнэртээд байна туслаарай" гэсэн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Г /8 сартай, эрэгтэй/ нь гаднаасаа цоожлогдсон байсныг найман минут ажиллаж хаалгыг онгойлгон хүүхдийг ээжид хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Осол гэмтлийн тохиолдлын тоогоор ихэвчлэн 0-4, 10-14 насныхан ахуйн хүрээний болон бусад төрлийн осол, гэмтэлд өртөж байгаа тул эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхаарууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна