Олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” ангиллын тэмцээн Узбекистаны Ташкент хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. 68 орны 495 жүдоч цугласан энэ том наадамд манай улс ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд тэргүүтэй 14 тамирчнаа илгээсэн ч эмэгтэй 52 кг-ын жинд Л.Сосорбарамын ганц хүрлээс өөр амжилт гаргасангүй. Л.Сосорбарам гурав ялж мөнгийн төлөө гарч ирээд Узбекистаны 20 настай Гульхайо Жураевад ялагдаж, хүрлийн төлөө Японы 22 настай залуу тамирчин Кокоро Фужиширог ялсан юм.
Бусад нь ихэнхдээ л эхний даваануудад ялагдаж, тэмцээнээ дуусгасан нь ойрын үед тохиолдоогүй явдал байв.
Ташкентын гран прид оролцсон байдлаас харвал, манай тамирчид ихэвчлэн өөрөөсөө залуу, үе чацуу бөхчүүдэд ялагдсан. Улс орнууд шинэ залуу авьяастнуудтайгаа маш сайн ажиллаж байгаа нь харагдлаа. Манай залуус бэлтгэл сургуулиа чанаржуулахгүй бол цаашдаа явахгүй болсны дохио гэж харлаа.
Дээр нь, 2, 3 тамирчнаас бусад нь доор унацгаалаа. Э.Ариунболд тайванийг ялаад узбект, Э.Сумъяабазар эхний тойрогт японд /20 настай Хаяато Кондо/, Г.Наранцэцэг чилийг ялаад израильд, Эрдэнэбаяр Филиппин, Францыг ялаад узбект гэх мэтээр 1-3 тойрог баэрилдаад үзэгчдийн эгнээнд шилжсэн. Г.Болор-Очир Таканори Нагасэд ялагдсаныг ойлгож болох юм гэхэд Г.Алтанбагана 22 настай румын залууд эхний тойрогтоо хожэигдож хасагдсаныг азтай холбож тайлбарлах хэцүү.
48 кг-д Б.Баасанхүү арай дөнгүүр үзэж, таван тойрог барилдсан ч 24 настай үе чацуутан Тукче Бедерт ялагдлаа. А.Адьяасүрэн ОХУ-ын 22 настай Элис Старцева гэх 190 см өндөр охинд ялагдлаа. Энэ охин цаашаа Израилийн Раз Хершко, Туркимйн Хилал Озтюрк гэхчлэн ялсаар хүрэл медальд хүрсэн.
Ер нь түрүүлсэн бөхчүүдийг харахад шинэ, залуу бөхчүүд байна. Хоёр тамирчин оролцуулсан улсуудын байдлыг харахад, хууччуулаасаа илүү залуучууд нь дээшээ барилджээ.
“Олимп бол тэмцээн, бусад нь олимпын бэлтгэлийг шалгах шалгуур” гэдэг үг бий. Эцсийн зорилго нь олимп учраас улс орнууд олимпын дэвжээн дээр хэрхэн амжилт гаргахдаа илүү төвлөрч, тамирчдаа циклиэр бэлддэг. Нэг тамирчнаар гурван жил шуугиулчихаад яг олимпод “битүү морь” гаргаж ирж ч болно. Ташкентын тэмцээн, түүний өмнөх тэмцээнээс харахад олимпын дэвжээг эзэгнэх шинэ залуу үе хүч түрж байгаа нь илт харагдлаа. Манайхан тэдэнтэй хэрхэн өрсөлдөх вэ гэдэг нь харин ихээхэн эргэлзээтэй харагдав. Улсаа муулна гэж юу байх вэ, гэхдээ л хичээхгүй бол горьгүй байдлыг хаа, хаанаа л мэдэрсэн, мэдрүүлсэн, засаж, алдаан дээрээ ажиллаж чадвал хожим "Ашигтай" гэж ч дүгнэж болохоор тэмцээн болж өнгөрлөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.107.52
uls turd het hutgaldsan holboonii terguunii har energiig amxsch bnaa
Хариулах202.9.46.242
Би хувьдаа:- Бүх л тэмцээнд энэ хэдийгээ явуулсаар... дэлхийд судлагдсан. Мөн шинэ, залуу үетэйгээ ажиллахгүй!байна. Мөн нохойд барьдаг мод шиг нөгөө хэд маань өмнө нь ялаж байсан хүндээ, залуу бөхчүүдэд ялагдсан нь сэтгэл зүйн сургалттай холбоотой...гэж бодож байна...ккк
Хариулах202.9.46.242
Сэтгүүлч маань тамирчныхаа нэрийг мэддэггүй!юм уу даа?!! Лхагвасүрэнгийн Сосорбарам шүү дээ...ккк
Хариулах