АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтоны боловсруулсан Энхийн төлөвлөгөөг Украины Ерөнхийлөгч Владимир Зелинський хараахан уншаагүй байна гэж мэдэгдэн шуугиан тарилаа.
Тэрбээр дээрх мэдэгдлийг хийхдээ Украины түншийнхээ зан авирт бага зэрэг сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн нь олон улсын анхаарлыг татаад байна. Учир нь, тэрбээр төлөвлөгөөнийхөө талаар “Орос улс энэ төлөвлөгөөтэй санал нийлж байгаа гэж би бодож байна. В.Зелинськийн баг бас бидний саналд баяртай байгаа ч В.Зелинський л өөрөө баяртай биш байна” гэж хэлжээ. Мөн хэлэлцээрийн талаар ярихдаа “В.Зелинський зэрэг Украины удирдагчидтай хэлэлцээр хийж байна” гэсэн нь В.Зелинськийг Ерөнхийлөгчөөс болиулж, энхийн төлөвлөгөөг одоо байгаа хувилбараар нь хүлээн зөвшөөрөх хэн нэгнийг сонгох хувилбар руу оров уу гэж таамаглахад хүргэв. Тухайлбал, ТТГ-ын шинжээч асан Рэй МакГоверн Д.Трампын сүүлийн мэдэгдлийг сонсоод шууд “АНУ Зелинськийг хэлэлцээрээс хассан” гэж дүгнэснийг хэвлэлүүд иш татаж байгаа юм.
Үүнтэй зэрэгцээд Украины Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Александр Сырский Украины арми АНУ-ын тусламжгүйгээр байлдааны ажиллагаанд бэлтгэж эхэлж байгаа талаар зарлалаа.
Тэрбээр хэдий АНУ-аас үзүүлэх тусламж дуусгавар болсон ч Европ Киевийн хувьд адил чухал түнш хэвээр байх болно” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна