МАОЭНХ-ны Дэд ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар Хятадын Төмөр замын ресурс компанийн Монгол Улсад хөрөнгө оруулсан "Шинь Шинь" ХХК-д хүрэлцэн (2023.11.27) ирж, үйл ажиллагаатай танилцлаа.
Тэрбээр Улааны уурхайн хаягдлын далан, дүүргэлтийн станц, уулын үйлдвэрийн цехүүдээр зочилж, аюулгүй ажиллагаа, байгаль орчныг хамгаалах, дүүргэлтийн технологи, барилга угсралт, үйлдвэрлэл болон Монгол ажилтнуудаа давтан сургаж, мэргэшүүлж буй нөхцөл байдалтай дэлгэрэнгүй танилцаж, удирдлагууд, ажилтнуудтай уулзсан юм.
Энэ үеэр МАОЭНХ-ны Дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар холбооныхоо тухай товч танилцуулж, "Шинь Шинь" ХХК нь МАОЭНХ-ны үндсэн гишүүн төдийгүй ТОП-100 аж ахуйн нэгжийн нэг. Ялангуяа ковидын болон ковидын дараах үед ажлын байраа хадгалж, орон нутагт эерэг хувь нэмэр оруулсан, нэр хүндтэй компани гэдгийг онцолж байв. Түүнчлэн, "Шинь Шинь" ХХК-ийг үйл ажиллагаагаа хууль тогтоомжийн хүрээнд явуулж, хөдөлмөр хамгаалал, байгаль орчныг хамгаалах, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажлын байранд чадавхжуулах, давтан сургах зэргээр монгол ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэх, үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээндээ орон нутгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах бодит ажил өрнүүлж буйг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийллээ.
Нэг өдрийн турш компанийн үйл ажиллагаа, шат дамжлага, уурхайн нөхцөл байдалтай танилцсан тэрээр "Шинь Шинь" ХХК-ийг цаашид үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа улам бэхжүүлж, орон нутгийн эдийн засгийн хөгжлийг ахиулах болон Монгол-Хятадын хамтын ажиллагаа, найрамдлыг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүссэн юм
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна