Угаартсан 65 настай иргэнийг яаралтай тусламжийн төвд хүргэв

Х.Есү
2024/03/12

Байшин шатаж 65 настай иргэн угаартжээ. 

Тодруулбал,  Хан-Уул дүүрэг 16 дугаар хороонд "Байшин шатаж байна" гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 11-ний өдрийн 19:31 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 19:49 цагт очиход иргэн Э-ийн 6х9 метрийн хэмжээтэй 1 давхар байшингийн 6х5 метрийн хэмжээтэй том өрөөний дотор хэсэг, эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан ажээ. 

Тус гал түймэрт иргэн Э/65 настай, эрэгтэй/ угаартсан байсныг НЯТТТ 103-т хүлээлгэж өгсөн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна