"Арвин-Ундарга" ХХК нь өөрийн үйлдвэрлэсэн "Шүншиг", "Сэржим" архиндаа Онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдэн нааж борлуулсан хэргийг ЭЦА илрүүлжээ.
Уг архиа Төв, Хөвсгөл аймгийн хүнсний дэлгүүр, бөөний төвүүдээр их хэмжээгээр борлуулж байсныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож, эл хэрэгт холбогдуулан “Арван-Ундзахирал П.Буриад нарт Эрүүгийн хуулийн 18.7-1-ийн “Үнэт цаас, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан”, 18.7-4-т заасан “Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө үйлдсэн” хэмээн НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгч Э.Чингис урьдчилсан хэлэлцүүлгийн дараа уг хэргийг үйлдвэрлэл явуулж байсан харьяалах нутаг дэвсгэрийн шүүхэд шилжүүлэх захирамж гаргасан аж. "Арвин-Ундарга" ХХК нь Баянзүрх дүүрэгт бүртгэлтэй ч Сонгинохайрхан дүүргийн нутаг, “Сүү-Өгөөж” компанийн байранд үйлдвэрлэлээ явуулдаг байсан аж.
"Арвин Ундрах" ХХК-ийн захирал П.Буриад нь “Сүү-Өгөөж”-ийн захирал Д.Сарангэрэлтэй садан төрлийн холбоотой учраас тухайн компанийнх нь байранд үйл ажиллагаа явуулж байсан гэсэн мээдэлэл байна.
“Сүү-Өгөөж” ХХК өмнө нь “Шим”, “Алтан сүлд” нэртэй архийг өөрийн байрандаа их хэмжээгээр үйлдвэрлүүлж, өмнөд хөршөөс оруулж ирсэн хуурамч акц буюу онцгой албан татварын тэмдэгт наасныг ЭЦА-ныхан илрүүлэн захирал Д.Сарангэрэл, эрх бүхий албан тушаалтан Ц.Нэргүй нарт торгох ял ногдуулж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна