Дорноговь аймаг Сайншанд хотыг бүрэн камержуулахаар орон нутгийн өмчийн 1.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарлажээ. Тус хотод өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр /03-ны өдөр/ 12 настай охиныг сургууль руу явах замд нь хулгайлж, хөнөөсөн аймшигт хэрэг гарч, улс орныг цочирдуулсан.
Уг хэрэг гарсны дараа хотыг камержуулах тендерийн шалгаруулалт сунжирснаас хот камержаагүй, гэмт хэрэгт хяналт тавих боломжгүй нөхцөл байдалтай байсан нь ил болж, шүүмжлэл дагуулсан билээ. Хэрэг гарсны дараа буюу өнгөрсөн оны аравдугаар сарын 5-ны өдөр орон нутгийн удирдлагууд хотоо камержуулах тендерийг зарласан байдаг. Гэхдээ нийт төсөвт өртөг нь 135 сая, тухайн ондоо 100 саяар санхүүжнэ гэсэн байсан юм. Тэгвэл тэрхүү тендерийн үргэлжлэл болж илүү өндөр дүнтэй тендер нь зарлагджээ.
Тодруулбал, Сайншанд хотын сургуулиудын гадна, дотно камержилтад 244,18 сая төгрөг, хотыг камержуулах, удирдлагын нэгдсэн төв байгуулах 1,587 сая төгрөгийн үнийн дүнтэй тендерүүд зарлагдсан байна. Сүүлийн тендерийг энэ сарын 29 -ны өдрийн 14 цаг 00 минут–аас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг мөн өдрийн 14 цаг 30 минут-д нээх юм байна.
Дорноговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Алдархишиг энэ талаар мэдээлэл өгсөн байна. Энэ хооронд таван сар буюу бараг хагас жилийн хугацаа өнгөрчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна