З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт албан тушаалын хэргээр ял оноолоо

Х.Батсайхан
2024/03/13

Нийслэлийн ПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг СБДЭХАШШүүхээс хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Энх-Амгаланд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял, З.Энхболдод нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан бөгөөд Шүүхээс Б.Энх-Амгаланг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж 40 сая төгрөгөөр торгох ялаар, З.Энхболдыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.70
    2024/03/13

    shuuhiin togloom tootoi n deer ym bish uu ?

    Хариулах