Цагдаагийн байгууллагад Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 11-ний 20:00 цагийн үед "13 настай, эрэгтэй хүүхдийн гар утсыг дээрэмдсэн байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дээрх хэргийг 19-20 насны хоёр эрэгтэй үйлдсэн болохыг энэ сарын 13-ны өдөр олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд:
-Бага насны хүүхдийг орой үдшийн цагаар харгалзах хүнгүй явуулахгүй байх,
-Хүүхдэд бусдын анхаарал татах үнэтэй утас, эд зүйл хэрэглүүлэхгүй байх,
-Багш, нийгмийн ажилтнууд сурагчдад аюулгүйн зөвлөмж өгөхөөс гадна "дээрэмдэх" гэмт хэрэг нь ямар эрсдэл, хуулийн хариуцлагатай болох талаар сургалт хийх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.
Хуулийн хариуцлага: Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/-ийн 2 дахь хэсэгт "Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж заасан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.93.199
хулгайчдын мөчийг нь санжуул.тэдний зургийг тавь.хэнээс яагаад нуугаад байна
Хариулах