Дөрвөн удаагийн ял эдэлж байсан этгээд бага насны хүүхдийн гар утсыг дээрэмдсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, Багануур дүүргийн нэгдүгээр хороо ..... сургуулийн гадаа 2024.03.14-ний өдөр үл таних маск зүүсэн эмэгтэй утсаар яриулаач гээд бага насны хүүхдийн гар утсыг аваад явсан байна гэх дуудлага, мэдээллийг шалгахад тус дүүргийн харьяат Х үйлдсэн болохыг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.
Х гэгч нь хулгай, дээрмийн гэмт хэрэгт өмнө нь 4 удаагийн ял шийтгэл эдэлж байсан.
Дээрх этгээд нь сургууль дотор орж хохирогчоо урьдчилан судалсан нөхцөл байдал тогтоогдож байх тул сургуулийн удирдлагууд сургууль орчны дотор, гадна орчинд хүүхдэд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна