Өчигдөр/2024.03.14/ гурван малчны нийт 50,2 тонн өвс шатжээ.
Тодруулбал , Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Уяачид”-ын нэгдүгээр гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 14-ний өдрийн 16:31 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 65 дугаар анги, Гал түймэр унтраах аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 23.5 тонн өвс шатаж байсныг унтрааж ажилласан байна.
Мөн Өмнөговь аймаг, Даланзадгад сумын Оюут багийн “Хавцгайт” хорооллын гуравдугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 14-ний өдрийн 17:29 цагт Онцгой байдлын байгууллагад өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн Ж-ийн хашаанд хураалттай байсан 2 тонн өвс шатаж байсныг унтраав.
Дорнод аймаг, Баянтүмэн сумын нэгдүгээр багийн “Энх хороолол”-ын наймдугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 14-ний өдрийн 18:28 цагт /18:30 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид очиход Н-ны 25 тонн өвс шатаж байсныг унтраалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна