192 иргэн төрийн албаны нөөцөд бүртгэгдэх болзлыг хангалаа

С.Гандэлгэр
2024/03/16

2024 оны 1 дүгээр улирлын  Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын  13-наас 15-ны хугацаанд амжилттай зохион байгуулж дууслаа.  Нийслэлд хуваарийн дагуу зохион байгуулсан   шалгалтад оролцохоор 1809 иргэн бүртгүүлсэн бөгөөд  1326 нь  оролцсон юм.  Шалгуулагчдаас  ерөнхий мэдлэгийн шалгалтад 445, монгол хэлний шалгалтад 383, дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад  192 иргэн тус тус тэнцжээ. Улмаар  192 шалгуулагч буюу 14.5 хувь нь төрийн  албаны нөөцөд бүртгэгдэх болзлыг хангасан байна.

Эх сурвалж: НИТХ-ын ХМТ



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.51
    2024/03/17

    Sumand 3 jil ajillasnii daraa ue shattaigaar tevd aimgaar damjuulan devshuulj ajilluulj bolohgui yuu

    Хариулах