Т.МӨНХСАЙХАН: Эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн асуудалд анхаарах нь чухал

Zuv.mn
2024/03/16

 Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо манлайлал” үндэсний хоёрдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдаж байна. Тус чуулганаар МУ-ын 3.4 сая иргэний 49% ийг эзэлдэг эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт нийгмийн хамгаалал, тэдэнд тулгамдаж буй нийгмийн асуудлуудыг хөндсөн илтгэл хэлэлцүүлгүүд өрнөж амжилттай зохион байгуулагдлаа.

Тус чуулганд Эрүүл Монгол хүн-Эрчүүдийн эрүүл мэнд сэдвээр Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, Спорт, Нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан илтгэл тавьж оролцлоо.

Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, Спорт, Нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг эмэгтэйчүүдтэй харьцуулахад 9.5 насаар бага байна. Эрчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдтэй харьцуулахад өндөр байгаагаас харахад тэдний сэтгэл зүйн асуудалд анхаарах цаг болжээ.Эрчүүдийн дунд хоол боловсруулах эрхтэн тогтолцоо болон зүрх судасны эмгэг түгээмэл байна. Сэргийлж болох өвчлөл тэр дундаа осол аваарт өртөх эрэгтэйчүүдийн тоо өссөөр байгааг онцолж эрчүүдээ эрт илрүүлэгт хамтруулах тогтолцоо, тэдний эрүүл зан үйлд сургах, хандлагыг нь өөрчлөх гэм мэт эрчүүдийн тулгамдсан асуудлыг хөндлөө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна