ОХУ-ын Буриадын БНУ-аас зуданд нэрвэгдээд буй элэг нэгт монгол малчдад зориулан тэжээлийн улаан буудайг сайхан сэтгэлийн тусламж болгож илгээхээр болсон талаар бид уржигдар мэдээлсэн билээ. Тэгвэл тусламжийн улаан буудайн /тэжээлийн/ эхний хэсгийг Монгол руу ачуулжээ.
Эхний цуваа есөн ачааны автомашинаас бүрдсэн бөгөөд нийт 240 тонн тэжээлийн улаан буудай авч яваа аж. ОХУ-ын Буриад улсын ерөнхийлөгч Алексей Цыденов үдэн гаргах ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Тусламжаар илгээх 8.5 мянган тонн улаан буудайг 20 тоннын даацтай автомашинд ачаа гэхэд 425 машин болно” гэж онцолжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
93.229.93.25
Буриад БНУ?
Хариулах202.21.107.35
Оросын ард түмэнд, Орос улсын төр засагт маш их баярлалаа.Оросын ард түиэнг тэнгэр бурхан ивээж амар тайван ,аз жаргалтай амьдрахын ерөөл дэвшүүлье. Түмэнг би алдаад буруу бичиж.
Хариулах