“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд ЭР ЦЭРГИЙН БАЯРЫГ тохиолдуулан Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвд эрчүүдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг 3.16, 17- ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
2022 оны тавдугаар сараас зохион байгуулсан халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг улсын хэмжээнд зохион байгуулагдсан.
Үүний нийт эрчүүдийн 46.1 хувь нь хамрагдсанаас үзэхэд манай улсад эрчүүд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хүсэл сонирхол, идэвх сул байгаа нь харагдаж байна.
Цэргийын баярыг тохиолдуулан Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвд эрчүүдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих тэдний эрүүл мэнддээ анхаарал тавьдаг хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан юм.
Зүрх судас, уушги, хоол боловсруулах, урологи андрологи буюу эрэгтэйчүүдийн эмчийн үзлэг, бүдүүн шулуун гэдэс, мэдрэл, нүд, чих хамар хоолой, бөөр, дотоод шүүрэл, үений мэс засал, лабораторийн шинжилгээ, хэвлийн хэт авиа, ходоодны дуран, цээж үений рентген зураг зэрэг 16 чиглэлийн үзлэг шинжилгээнд нийт 400 орчим эрэгтэйчүүд хамрагдлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна