Дуучин "Morningstar буюу Б.Аззаяад оноосон ялыг хэвээр үлдээжээ

Zuv.mn
2024/03/19

Дуучин Morningstar буюу Б.Аззаяад хар тамхины хэргээр 2024 оны нэгдүгээр сард нэг жилийн хорих ял оноосон. Түүний давж заалдах шатны шүүх хурлаар /2024.03.14/ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэрийг гаргажээ.

Хэргийг сануулбал, өнгөрсөн оны есдүгээр сарын 3-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс артист Давайдаша, Б.Аззаяа нарыг хар тамхи, мансууруулах бодисын төрөл, сэтгэцэд нөлөөлөх ургамал хэрэглэсэн гэх үндэслэлээр түр саатуулагдаж байсан юм. 

Тухайн үед тэднээс биологийн дээж авч шинжлэхэд, хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулиар ял шийтгүүлж байв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна