"Улаанбаатар төмөр зам ХНН" нь хөгжлийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд орон нутгийн галт тэрэгт 20-30 хувийн хөнгөлөлттэй тарифаар үйлчилж эхэлжээ.
Тодруулбал, Унтлагын буюу плацкарт вагоноор 20 хувь, тасалгааны буюу купе вагоноор 30 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх юм. Хөгжлийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй гэсэн үнэмлэх болон бичиг баримтаа билетийн касс дээр авч очсноор хөнгөлөлтэй үнээр авах боломжтой. Мөн галт тэргээр зорчих болгондоо хөнгөлөлт эдлэх боломжтой болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна