Шүд их өвдвөл бөөрний архаг үрэвсэлт өвчнөөр өвдөх шалтгаан болно

Zuv.mn
2024/03/21

Шүд цоорох өвчин гэдэг нь шүдний хатуу эдийн эрдэсийн алдагдлын улмаас шүдний хатуу эд зөөлөрч, шүдэнд хөндий үүсэх эмгэг процессийг хэлнэ.

Шүдний цоорол үүсэх нь дараах хүчин зүйлүүдээс хамаарч байдаг.

Үүнд:
1. Амны хөндийн хэвийн болон эмгэг төрөгч бичил биетэн
2. Шүлс, түүний найрлага, хэмжээ
3. Хооллолтын буруу дэглэм
4. Цаг хугацаа, буруу дадал зуршил
5. Шүдний өнгөр, шүдээ хэрхэн зөв угааж байна гэдгээс хамаардаг байна.

Сүүлийн үед бага насны хүүхдийн шүд цоорол эрчимтэй ихсэж байна. Дөнгөж сүүн шүд цухуйв уу үгүй юу бүх шүд нь цооролд өртөж, хүмүүсийн ярьдагаар ёзоор үлдэж байна гэж их ярих болсон. Энэ нь хэдий хүүхдийн ерөнхий биеийн байдал муу, зарим эмийн хордлогын гаралтай үүсдэг тохиолдол байдаг авч ихэнхдээ эцэг, эх, асран хамгаалагчийн буруугаас болдог. Хөхүүл хүүхдийг унтахад хөхийг аманд нь хийж унтуулах, өдөр тутам ундаа, жүүс зэрэг өгөх, хоол хооронд чихэрлэг хүнсний зүйл ихээр өгөх зэргээс болж бага насны хүүхдийн шүд их хэмжээгээр цоорч байна.

Бага наснаасаа шүд нь өвдсөн хүүхдийн биеийн ерөнхий дархлаа муудаж, цаашдаа бөөр, элэгний өвчлөлийн суурь болсон талаар олон судалгаа байдаг. Бөөр хүнд хэлбэрийн эмгэгээр өвдсөн өвчтний шүд өвдөхөд бөөрний өвчин хүндэрч,хүндрэл үүсч байгааг мөн нотолсон судалгаанууд олон байдаг. Учир шүдний өвчлөлийн үед бөөрний үйл ажиллагаанд шууд нөлөөлж, бөөрний үрэвсэл үүсгэж байгааг нотолсон байна.

Бөөрний хөнгөн, дунд зэргийн үрэвслийн үед шүдний өвчлөлд харьцангуй бага нөлөөлөх боловч, олон хоногоор шүд өвдөхөд биед үрэвслийн процесс цусаар эргэлдэн улмаар бөөрний үрэвслийг сэдрээж, өвтгөх шалтгаан болно.

Шүдийг эрүүл байлгах 7 чухал арга

1. Шүдийг өглөө, орой угаахаас илүү өдөр хоолны дараа уух нь үр дүнтэй байдаг. Иймээс шүдний угаалтаа өглөө, өдөр, орой болгож өөрчлөөрэй.

2. Шүдний утас заавал хэрэглээрэй. Хүүхдэд зориулсан хөөрхөн хэлбэртэй, хэрэглэхэд хялбар шүдний утас олон бий. Шүдний утсыг зөв хэрэглэснээр шүдний завсрын цоорлоос сэргийлэх боломж олгоно.

3. Амаа зайлахдаа содтой усаар зайлж байгаарай.

5. Шүдний оог сонгохдоо фтортой оо-г сонгоорой

6. Шүд өвдөөд эмчилж амжихгүй бол бөөрний өвчин сэдрэхээс сэргийлж, эмийн ургамлын цистон эмийг 2ш өдөрт 3 удаа уугаарай.

7. Шүдийг 2-3 сар тутам эмчид үзүүлж, урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна