Шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 1487 айл байна

Х.Есү
2024/03/23

БЗД, ЧД, СХД, СБД-ийн 24 хорооны 33 байршил, Сэлбэ гол, голуудын сав дагуу халиа дошны нөхцөл байдал үүссэн. 

Шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 1487 айл байгаагаас 388 айл зөвшөөрөлгүй, 1097 айл газрын гэрчилгээтэй байна.

Шар усны үерийн эрсдэлтэй бүс дэх айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх чиглэлийг Хотын дарга газрын албанд өгсөн. Энэ хүрээнд газрын албанаас Нийслэлийн эрсдэлтэй зургаан байршлыг тодотгож, нүүлгэх мэдэгдлийг хүргүүлж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна