Реппер FLA нэгэн подкастад орох үеэрээ Rokit Bay дургүйгээ хэлж дараахан нь "Rokit bay-тэй дисс хийе хэмээн өчигдөр орой "Ш**лцъя”гэх дуугаа цацсан.
Харин үүний хариуд Rokit Bay "Blaavgai" гэх дуугаар эргэн хариуг нь барьж олон нийт нилээдгүй шуугиад байна.
Өнөөдөр реппэр Rokit Bay сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ.
"За нэг мэдэгдэл хийчихье. Одоо би үргэлжлүүлж дисс xийxгүй ээ. Намайг юу гэж хэлнэ үү хамаагүй. Мундаг дисс хийсэн байвал ялагдлаа хүлээнэ. Муу дисс хийсэн байвал олон юм онхолдохгүй. Одоо энэ асуудлыг хаяаад урдах ажлууддаа төвлөрцгөөе.
Хувь хүн рүү доромжилж дайрах биш дүгнэлттэй шүүмжилдэг соёл бас дэлгэрээсэй гэж бодож байна. Миний хувьд бол ямар нэг хувийн өш хонзон санасан юм бол байхгүй шүү, спорт байсан л гэж харлаа. Одоо цомгийн ажилдаа 100% анхаарлаа хандууллаа. Удахгүй шинэ дуугаар уулзъя" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна