Монгол лам н.Отгонбаяр ОХУ-ын Буриадын БНУ-ын Иволгин дацан буюу монголчуудын сайн мэддэгээр Итгэл хамбын лагшин оршиж буй хийдэд мөнгөн тоноглолтой эмээл бэлэглэжээ. “Буриадын үнэн” цахим сонин өнөөдөр энэ үйл явдлыг онцлон нийтэлсэн байна.
Нийтлэлд, монголчууд эртнээс морь эдлэх соёлд суралцсан, энэ утгаараа эмээлийн соёл ч өндөр, иргэд нь ач холбогдол өгдөг. н.Отгонбаяр энэ үйлдлээрээ Иволгин дацангийн өдгөө мөрдөж буй ёсыг дээдлэн хүндэтгэж байгаагаа илэрхийлэхийг хүссэн гэж бичсэн байна.
Тэр ёс нь уламжлалт гар урлал, мал аж ахуйг хөгжүүлж, нүүдэлчдийн язгуур соёл, эртний монгол бичгийг сэргээх явдал юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна