49 үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх дүгнэлтийг цуцаллаа

С.Гандэлгэр
Өчигдөр 18 цаг 45 минут

Салбарын улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр хяналт шалгалтаар их эрсдэлтэй үнэлэгдсэн мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэх улсын (ахлах) байцаагчийн дүгнэлттэй 49 үйлдвэрийн дүгнэлтийг цуцаллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын баталсан 2023 оны А/253 дугаар тушаалын дагуу Салбарын улсын ерөнхий байцаагчийн 08-00-02/29 тоот төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамжаар улсын хэмжээнд мал, төхөөрөх үйлдвэр, цех, дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулан ажилласан.

Хяналт шалгалтын дүнгээр Засгийн газрын 2022 оны 224 дүгээр тогтоолоор батлагдсан "Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт"-ын шаардлагыг хангаагүй их эрсдэлтэй үнэлэгдсэн мал төхөөрөх, мах боловсруулах нийт 49 үйлдвэр, цехэд олгосон улсын (ахлах) байцаагчийн дүгнэлтийг Салбарын улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр үйл ажиллагаа эрхлэх дүгнэлтийг цуцалж, холбогдох арга хэмжээг авч , хэрэгжүүлж ажиллах чиглэлийг Мал эмнэлгийн ерөнхий газар, Аймаг болон Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлээд байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.126
    2024/03/31

    Зогсоогоод байгаа юмуу сэргээгээд байгаа юмуу тодорхой бичмээр юмаа

    Хариулах
  • 103.57.92.200
    2024/03/28

    Үйл ажиллагааг нь зогсоогод бга юм уу эсвэл сэргээгээд бга юм уу. Ойлгомжгүй юм бичих юм аа

    Хариулах
  • 103.57.92.200
    2024/03/28

    Нэг мөсөн цуцлах хэрэгтэй шүү. Худлаа цуцалсан гээд хэд хоноод ажиллаад эхлэх юм бол хэрэггүй. Нэг мөсөн хөрснөөс арчиж хаяад газрыг нь хурааж аваарай

    Хариулах