Нутгийн зүүн өмнөд хэсгээр цаг агаарын аюулт үзэгдэл болно

Zuv.mn
Өчигдөр 09 цаг 15 минут

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн өнөөдрийн цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна. 

 Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Хэнтий, Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговийн зүүн хэсэг, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны 03-р сарын 27-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүл багасна, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж секундэд 13-15 метр, говь, талын нутгаар секундэд 18-20 метр, говийн бүс нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -7...-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +11...+16 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр +5...+10 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Өглөөдөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч -1...-3 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч -1...-3 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Өглөөдөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч -2...-4 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -3 градус хүйтэн, харьцангуй чийг 97 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна