Гэрэл зургийн эх сурвалж: Монголын гааль /ФБ/
Замын Үүдийн боомт өнөөдрөөс 24 цагаар ажиллах хуваарьт шилжиж байна. Ингэснээр боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдэхийн зэрэгцээ хүлээлт, чирэгдэл багасах юм.
Монгол Улсын Засгийн газар Боомтын сэргэлт дэд хөтөлбөрийн хүрээнд нэр бүхий найман боомтыг өргөтгөж шинэчилсний нэг нь Замын үүд боомт бөгөөд өнөөдрөөс ийнхүү 24 цагаар ажиллахаар боллоо.
Өнгөрсөн бямба гарагт Замын-Үүд боомтоор нийт 8,643 зорчигч нэвтэрсэн бөгөөд гарах чиглэлд 5,668, орох чиглэлд 2,975 зорчигч нэвтэрчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.30.210
маш тодорхой мэдээлэл авмаар байна. Ачаа тээвэр 24 цагаар гээд л бичих юм. Энд болохоор зорчогч бас 24 цаг юм шиг бичигдсэн байна. Тодорхой мэдээлэл тавиачээ.
Хариулах