Өмнөговийн зам гарсан автобусны ослын хохирогчдоос гурав нь нас баржээ

Х.Батсайхан
2024/04/01

Өнгөрсөн сарын 29-ний өдөр Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу зорчиж явсан “Хьюндай юниверс" загварын зорчигч тээврийн автобус Төв аймгийн замд "ФАВ СА4250" загварын том оврын ачааны машинтай мөргөлдөж, хоёр хүн нас барж, олон хүн гэмтсэн ноцтой осол гарсан. 

Тэгвэл Төв аймгийн эмнэлэгийн эрчимт тасагт хүнд бэртэлтэй байсан хоёр иргэний нэг нь нас барсан гэх харамсаалтай мэдээлэл байна. 

Талийгаач тархиндаа хүнд гэмтэл авсан тул хотруу тээвэрлэх боломжгүй байжээ. Бусад гэмтсэн зорчигчид нь ГССҮТ-д эмчлүүлж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна